images

ТАЙЛАНДЫН ШИНЭ МЭДҮҮЛЭХ ХУУДСААР ГЭМТ ХЭРЭГТЭН ИЛРҮҮЛНЭ

МЭДЭЭ

2025-04-28

76

Тайландын Хаант Улсын Засгийн газар 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус улсад хил нэвтрэх иргэдээс цахим хэлбэрээр мэдүүлэх хуудас /Thailand Digital Arrival Card/ авдаг болж байгаа бөгөөд энэ нь гэмт хэрэгтэнг барихад туслах аж. Шинэ цахимаар мэдүүлэх хуудсыг далай, агаар болон газраар хил нэвтэрч буй бүх иргэд зорчих хугацаанаас 3 хоногийн өмнө заавал мэдүүлэх шаардлагатай.

Суварнабум олон улсын нисэх онгоцны буудлын Харьяатын II хэлтсийн дарга, цагдаагийн генерал Чонрон Римпади-гийн хэлснээр энэхүү шинэ систем нь энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар, цахимаар хэзээ ч, хаанаас ч хандах боломжтой юм.

TDAC системийг мөн биометрийн мэдээллийн сантай холбосон бөгөөд энэ нь харьяатын албанд олон улсаас ирж буй иргэдийн гэмт хэргийн түүхийг хянах боломжийг олгож байна.

Эх сурвалж: Bangkok Post