ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МАРИД САНЪЯАМПОН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД АЙЛЧЛАВ
Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марид Санъяампон энэ оны 02 дугаар сарын 24-25-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн-той хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтаар тайландын Гадаад хэргийн сайд Марид Санъяампон вьетнамтай эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн хил дамнасан гэмт хэргийг таслан зогсоох, агаарын бохирдлыг бууруулах, бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдэв. Тайландын Гадаад хэргийн сайд Марид Санъяампон-ны энэхүү албан ёсны айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог бөгөөд талууд тайландын Ерөнхий сайд Петонтан Чинават-ын тус улсад хийх айлчлал, айлчлалын бэлтгэлийн талаар мөн санал солилцсон байна.
Эх сурвалж: The Nation Thailand