СОНГХЛАГ ОЛОН УЛСЫН ДАЛАЙН АЯЛАЛЫН ТӨВ БОЛГОХОД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Засгийн газар Сонгхла дахь боомтын бүтээн байгуулалтыг судалж, тансаг зэрэглэлийн аялалын хөлөг онгоц хүлээн авахад шаардлагатай стандартад нийцүүлэхийг Зам тээврийн яаманд үүрэг болгожээ. Энэ Мягмар гарагт Сонгхла хотноо болсон Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд Петонгтан Чинават тус муж нь гадаадын аялалын хөлөг онгоц хүлээн авах бүрэн боломжтой гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, уг судалгаанд мөн өндөр зардалтай жуулчдыг Тайландын Өмнөд хэсэгт татах төлөвлөгөө багтах бөгөөд Сонгхлаг тээврийн гол төв зангилаа болох боломжтой гэдгийг онцолжээ. Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газрын маркетингийн харилцаа хариуцсан орлогч дарга Нити Сипрае хэлэхдээ, одоогоор Сингапураас хэд хэдэн аялалын хөлөг онгоц Сурат Тани муж дахь Ко Самуй аралд байрлаж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ, Аялал жуулчлалын газар нь хөлөг онгоцны операторуудыг Сонхлаг зорьж очих газар гэж урихаар ажиллаж байгаа бөгөөд Өмнөд зүгийн олон янзын чиглэлд өдрийн аялал хийхийг онцолж буй. Орон нутгийн бизнес эрхлэгчид 2024 онд 6,99 сая гаруй жуулчдаас 50,2 тэрбум гаруй баатын орлого олсон бөгөөд үүний 3,86 сая нь гадаадын иргэд, 3,13 сая нь дотоодын жуулчид байсан нь өмнөх оны мөн үеэс 24,53 хувиар өссөн ажээ. Өнгөрсөн онд Сонхла хотод ирсэн гадаадын жуулчдын эхний тавд Малайз, Индонези, Сингапур, Лаос, БНХАУ тус тус оржээ.
Эх сурвалж: The Nation Thailand