БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛС, МАЛАЙЗ УЛС СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим-ын урилгаар энэ оны 02 дугаар сарын 04-05-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын дипломат болон эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан үйл явдал болов. Малайз Улс нь тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн эхний таван улсын нэг бөгөөд хоёр улс 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн оны 05 дугаар сард Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилж, тус улстай улс төрийн яриа хэлэлцээ, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын солилцоог нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсон нь хоёр улсын харилцаанд томоохон түлхэц үзүүлснээс гадна Самарканд хотноо болсон Малайз, Узбекистаны бизнес форумын үеэр талууд 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 19 баримт бичигт гарын үсэг зурсан. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ын Малайз Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд талууд эдийн засаг, соёл, боловсрол, бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, стратегийн шинэ төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болов.
Эх сурвалж: Bangkok Post