ШИ ЖИНЬПИН КАЗИНОГИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖЭЭ
Өнгөрсөн долоо хоногт Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонгтан Чинаватын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Тайландын Засгийн газарт шуугиан тарьсан казино, зугаа цэнгэлийн цогцолборын төсөл нь гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүйг анхааруулжээ. Ерөнхий сайд Петонгтан энэ Мягмар гарагт Засгийн газрын ордонд сэтгүүлчдэд уулзахдаа айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй энэхүү маргаантай асуудлын талаар хэлэлцсэн гэж хэлжээ.
Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Ши Жиньпин уг төслийн талаар илүү их мэдээлэл авахыг хүссэн бөгөөд зочид буудал, зоогийн газар, үзвэр үйлчилгээний газар бүхий нэгдсэн цогцолбор байхаар төлөвлөж байгаа бөгөөд казино нь уг цогцолборын талбайн 10 хүрэхгүй хувийг эзэлнэ гэж тайлбарласан гэв. Ерөнхий сайд Петонгтан хэлэхдээ, Си дарга казиног хууль ёсны болгох нь нийгмийн олон асуудалд хүргэж болзошгүйг анхааруулахад, төсөл батлагдахаас өмнө илүү нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа гэж хариулсан гэжээ. Энэ нь өнгөрсөн 2024 оны 9 дүгээр сарын 12-нд Ерөнхий сайд Петонгтаны парламентад танилцуулсан Пөү Тай тэргүүтэй Засгийн газрын бодлогын нэг хэсэг юм. Иймэрхүү мөрийтэй тоглоом болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцож, хууль бус байлгахын оронд Засгийн газраас зохицуулалт хийж, тэндээс орлого бүрдүүлэх ёстой гэж тус намаас үзэж байгаа аж.
Эх сурвалж: Bangkok Post