images

ХУДАЛДААНЫ САЙД ПИЧАЙ АНУ-ТАЙ ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ВАШИНГТОНД АЙЛЧЛАВ

МЭДЭЭ

2025-02-13

85

Тэрбээр АНУ-ын өндөр албан тушаалтан, бизнесийн удирдагчид болон томоохон компаниудтай уулзахдаа Тайландын Хаант Улсыг үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн гол төв гэдгээр тодорхойлж танилцуулав.

Тайландын Худалдааны сайд Пичай Нариптапаны АНУ-тай худалдааны харилцаагаа бэхжүүлэх, тус улсад АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Вашингтон хотноо хийсэн айлчлал өнгөрсөн Бямба гарагт өндөрлөв. Зүүн Өмнөд Азийн аж үйлдвэрлэлийн гол төв болох Тайландын Хаант Улсын Худалдааын сайд тэргүүтэй төлөөлөгчдийн энэ 2 дугаар сарын 4-8-нд хийсэн энэхүү айлчлалын хүрээнд тус улсын Худалдааны сайд Пичай Вашингтон Хилтон зочид буудалд болсон "Үндэсний залбиралын өглөөний цай" арга хэмжээнд оролцжээ. Уг арга хэмжээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэрэг тус улсын нэр хүндтэй удирдлагын түвшний төлөөлөгчид оролцдог өндөр түвшний арга хэмжээ юм.

Айлчлалынхаа үеэр Худалдааны сайд Пичай АНУ-ын Конгрессын гишүүд болон Алабама мужийн төлөөлөгч Роберт Адерхолт, Канзас мужийн төлөөлөгч Трейси Манн зэрэг Засгийн газрын өндөр албаны хүмүүстэй уулзаж, хэлэлцээ хийжээ. Тус уулзалтад мөн АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны гишүүд болох сенатор Майк Ли, Тэмми Дакворт, Пит Рикеттс нар байлцжээ. Түүнчлэн Төлөөлөгчдийн танхимын Худалдаа, арга зүйн дэд хорооны дарга Эдриан Смиттэй хийсэн чухал уулзжээ. Тэрбээр эдгээр уулзалтын үеэр АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь стратегийн холбоотон болох Тайландын Хаант Улсын ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Тайландын Хаант Улс болон Европын чөлөөт худалдааны нийгэмлэг (EFTA) хооронд байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг сүүлийн үеийн худалдааны харилцаан дахь ахиц дэвшлийг онцолжээ. Түүнчлэн явцдаа байгаа Европын Холбоо, АНЭУ, БНСУ, Канад Улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээний талаар ярилцсан аж.

Тэрбээр мөн Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонгтан Чинаватын Засгийн газрын үед эдийн засгийн эрч хүч нэмэгдэж буйг онцолж, 2024 онд тус улсын хөрөнгө оруулалт 1.13 их наяд баат (ойролцоогоор 32 тэрбум ам.доллар) буюу түүхэн дээд хэмжээнд хүрснийг, экспортын хэмжээ 5.4 хувиар өсөж, нийт 10.5 их наяд баатын (ойролцоогоор 300 тэрбум ам.доллар) экспортын орлого бүрдүүлснийг онцолжээ. Түүнчлэн хоёр улсын хооронд байгуулсан “Найрсаг харилцааны гэрээ”-ний дагуу бусад улсад олгодоггүй онцгой давуу эрх буюу зөвхөн АНУ-ын бизнес эрхлэгчид Тайландын Хаант Улсад 100 хувийн эзэмшилтэй үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог байдлыг онцолжээ.

Эх сурвалж: The Nation Thailand