“THE BANK OF THAILAND” ЦАХИМ БАНКНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭВ
“The Bank of Thailand” зарим банк, санхүүгийн байгууллагын гаргасан саналыг үндэслэн цахим банк болон төлбөрийн үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах шинэ журмыг батлав. Энэхүү шинэ журмыг 2008 онд батлагдсан “Санхүүгийн байгууллагын бизнесийн тухай” хуульд нийцүүлэн боловсруулсан бөгөөд журам батлагдсанаар цахим банкны үйлчилгээ үзүүлж буй банк, санхүүгийн байгууллага өөрсдийн аюулгүй байдлын системд тогтмол хяналт тавих, аюулгүй байдлаа сайжруулах, үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлэх боломжтой болж байгаа аж. Журам 2025 оны 03 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд журмаар дараахь үйл ажиллагаа, арга хэмжээг зохицуулж байна. Үүнд:
- Банк, санхүүгийн байгууллагаас хэрэглэгчийн гар утас болон цахим шуудангийн хаягт аливаа холбоос (link) агуулсан зурвас явуулахгүй байх,
- Гар утасны хуурамч программ хангамжийг хянаж, хариу арга хэмжээ авах,
- “Нэг хэрэглэгч-нэг төхөөрөмж, нэг данс” бодлогыг баримтлах,
- Давхар баталгаажуулалт, тухайлбал хэрэглэгчийн нүүр царайг таних, харьцуулалт хийх технологийн нэмэлт арга хэмжээ авах,
- Мөнгөн шилжүүлгийн хязгаарыг тогтоох, тухайлбал 15 наснаас доош настай хэрэглэгчийн өдөрт шилжүүлэх мөнгөн дүнг 50,000 тай баат-аас хэтрүүлэхгүй байх, эдгээр болно.
Эх сурвалж: The Nation Thailand