images

ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН ХУРААМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НИЙСЛЭЛ БАНГКОК ХОТЫН ЗУРГААН ХЭСЭГ

МЭДЭЭ

2025-02-11

146

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хүлэмжийн хий ялгарал болон агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд нийслэлийн зургаан хэсэгт, тухайлбал 1. Петчабури-Тонг Ло (өдөрт 60,112 тээврийн хэрэгсэл зорчиж буй), 2. Силом-Нарадивас (өдөрт 62,453 тээврийн хэрэгсэл зорчиж буй), 3. Саторн-Наравивас (өдөрт 83,368 тээврийн хэрэгсэл зорчиж буй), 4. Патумван-Рама 1-Паяа Тай (өдөрт 62,453 тээврийн хэрэгсэл зорчиж буй), 5. Ратчапрасонг-Ратчадамри-Рама 1-Плоен Чит (өдөрт 56,235 тээврийн хэрэгсэл зорчиж буй), 6. Пратунам-Ратчадамри-Ратчапрапоп-Петчабури зэрэг замын уулзвараар зорчих тээврийн хэрэгслийн замын хураамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг тус улсын Тээврийн сайд Сурияа Жуангрунгруангкит онцлон тэмдэглэв. Тэрбээр нийслэлийн замын хураамжийг таван жил тутам нэмэгдүүлэх, тэгэхдээ эхний таван жилд тээврийн хэрэгсэл тус бүрээс зам ашигласны төлбөрт 40-50 тай баат, улмаар 80 тай баат авах бөгөөд замын хураамжаас жилд ойролцоогоор 10 тэрбум тай баат буюу 293 орчим сая ам.доллар-ын орлого олох боломжтой гэж мэдэгдэв. Тээврийн сайд Сурияа Жуангрунгруангкит-ын мэдэгдсэнээр замын хураамжаас олсон орлогоор төрийн мэдлийн тодорхой чиглэлд явж буй галт тэрэгний тасалбарын үнийг “20 тай баат”-аар тогтоох санаачилгыг санхүүжүүлэх аж.

Эх сурвалж: The Nation Thailand