ЕРӨНХИЙ САЙД ПЕТОНТАН ЧИНАВАТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТЫГ ХАМГААЛАВ
Мьянмарт цахим дуудлагын төв олширч байгааг таслан зогсоох үүднээс эрчим хүч, шатахууны хангамжийг хязгаарлах Тайландын Хаант Улсын шийдвэрийг эсэргүүцэн хил дагуу байрлах мьянмарын зарим хотод жагсаал зохион байгуулагдсан байна. Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават “Би мьянмарын талаас гаргаж буй эсэргүүцлийг мэдэж байгаа хэдий ч бид иргэддээ анхаарал хандуулах шаардлагатай. Мьянмарын Засгийн газар ч мөн адил арга хэмжээ авна гэдэгт би итгэж байна” гэж тэрээр БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа Бангкок хотноо ирэхдээ сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний БНХАУ-д хийсэн айлчлалын хэлэлцэх гол асуудалд дэлхийн дахинд нөлөөлж, санхүүгийн томоохон хохирол учруулж буй цахим дуудлагын төвийн үйл ажиллагааг таслан зогсоох явдал байв. Ерөнхий сайд ойрын хугацаанд Камбожийн Хаант Улсад айлчлах бөгөөд мөн энэ асуудлыг хэлэлцэх ажээ.
Эх сурвалж: Thai PBS