images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ХОЙД БҮС НУТАГТ PM2.5 НАРИЙН ШИРХЭГТ ТООСОНЦРЫН ХЭМЖЭЭ ӨНДӨР БАЙГАА НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР ТАРИАЛАНГ ШАТААСНЫ УЛМААС ҮҮДЭЛТЭЙГ АНУ-ЫН ҮНДЭСНИЙ САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГ (NASA) НОТЛОВ

МЭДЭЭ

2025-02-04

15

Тайландын Хаант Улсын зарим их, дээд сургуулийн эрдэмтдээс бүрдсэн баг, тайландын Гео орон зайн мэдээлэл, сансрын технологийн мэдээллийн агентлаг (GISTA), Азийн агаарын чанарыг агаар болон хиймэл дагуулын тусламжтайгаар хянах байгууллага (ASIA-AQ), АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг (NASA) хамтран өнгөрсөн 2024 оны 03 дугаар сард тайландын агаарын чанарт хяналт тавих, өгөгдөлд дүн шинжилгээ хийх зорилго бүхий агаарын чанарын төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төслийн баг судалгааны үр дүнгээ энэ 02 дугаар сард багтаан олон нийтэд танилцуулах аж. Судалгаагаар тус улсын агаарын бохирдол, PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг нэмэгдүүлж буй хүчин зүйл, цаашид авах арга хэмжээг тодорхойлсноос гадна судалгаанд оролцогчид тус улсын хойд бүс нутагт PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өндөр байгаа нь их хэмжээний газар тариаланг шатаасны улмаас үүссэн бохирдол бол нийслэл Бангкок хотын агаарын чанар хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзсэн байна.

Тус улсын Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд энэ оны 01 дүгээр сарын 25-31-ний өдрийн хооронд нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох арга хэмжээг авч, үр дүнд автобус, цахилгаан галт тэрэгний хэрэглээ 35-40 хувиар нэмэгдсэн бол автомашины хэрэглээ 350 мянгаар буурч, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал өдөрт дунджаар 2 тонн, азотын хийн ялгарал өдөрт дунджаар 14.8 тонноор тус тус буурсан байна.

Эх сурвалж: The Nation Thailand