images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС МЬЯНМАРЫН ХИЛИЙН БҮСЭД ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛНЭ

МЭДЭЭ

2025-02-04

13

Тайландын Хаант Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ 02 дугаар сарын 03-ны Даваа гарагт хуралдаж, мьянмарын хилийн бүсэд хууль бус үйл ажиллагаа явуулж буй гэмт бүлэглэлтэй тэмцэх хүрээнд тайландаас мьянмарт нийлүүлж буй цахилгаан эрчим хүчийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргасныг тус улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Пумтам Вичайяача онцлон тэмдэглэв.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээрх шийдвэр албажсанаар тус улсын хойд бүс нутгийн Так мужийн Мае Сот дүүрэгтэй хиллэдэг мьянмарын хилийн хэд хэдэн хот, тэр дундаа хууль бус цахим залилангийн дуудлагын төв болох Мяавадди мужийн Шве Кокко хотын цахилгаан эрчим хүчийг хязгаарлах боломж бүрдсэн байна.

Эх сурвалж: Bangkok Post