images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ХИЛ ДАМНАСАН ХУДАЛДАА 2024 ОНД ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

МЭДЭЭ

2025-02-03

21

Тайландын Хаант Улсын хил дамнасан худалдаа 2024 онд 1.8 их наяд баат (53 тэрбум ам.доллар)-ыг давж, 6.1%-ийн өсөлт үзүүлж дээд амжилт тогтоосон бөгөөд 2030 он гэхэд жил бүр 2 их наяд баатад хүрэх зорилт тавин ажиллаж байгаа талаар Худалдааны яамны харьяа Гадаад худалдааны газраас мэдэгдэв. Өнгөрсөн 2024 онд хөрш улс болох Малайз, Лаос, Мьянмар, Камбожтой хийсэн худалдаа 976.92 тэрбум баат (+5.1%), экспорт 602.13 тэрбум баат (+3.8%), импорт 374.79 тэрбум баат (+7.2%) болсон байна. Үүнээс Малайзтай 306,68 тэрбум баат (+6,8%), Лаос-286,77 тэрбум баат (+10,1%), Мьянмар-208,94 тэрбум баат (-5,3%), Камбож-174,53 тэрбум баат (+7,9%)-ын худалдааг тус тус хийсэн байна. Гол экспортод дизель түлш, боловсруулсан тос, баяжуулсан латекс байгаа бол гол импортод цахилгаан эрчим хүч, байгалийн хий, хүнсний ногоо зэрэг тус тус багтав.

Харин 2024 онд гуравдагч улстай хийсэн хил дамнасан худалдаа 838,75 тэрбум баат (+7,4%), экспорт 446,35 тэрбум баат (+11,4%), импорт 392,40 тэрбум баат (+3,1%) болж, худалдааны тэнцэл 53,95 тэрбум баатын ашигтай гарсан байна. БНХАУ-д хийсэн худалдаа хамгийн өндөр буюу 479,87 тэрбум баат (+12,7%), Сингапур 110,35 тэрбум баат (+3,6%), Вьетнам 72,03 тэрбум баат (+2,7%)-ын үзүүлэлттэй байна. Гол экспортод шинэ дуриан (98.68 тэрбум баат, +5.3%), хатуу диск (87.53 тэрбум баат, +12.7%), TSNR резин (39.38 тэрбум баат, +39.3%) багтсан. Импортын гол бүтээгдэхүүнд компьютерт зориулсан соронзон хальс (47.09 тэрбум баат, +2.0%), компьютер, тоног төхөөрөмж (38.79 тэрбум баат, +2.0%), радио, телефон утас, телевизийн хүлээн авагч (30.17 тэрбум баат, -0.6%) багтсан байна.

Эх сурвалж: The Nation Thailand