ТХУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ПЕТОНТАН ЧИНАВАТЫН БНХАУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЦАХИМ ДУУДЛАГЫН ТӨВИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ АЖ
ТХУ, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Петонтан Чинават 2 дугаар сарын 5-8-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийх хоёр талын уулзалтаар илүү их хамтын ажиллагаанд анхаарал хандуулан харилцаагаа бэхжүүлэх төлөвтэй байгаагаас гадна ТХУ-ын Засгийн газарт томоохон сорилт болоод буй цахим дуудлагын төв (scam call center)-ийн асуудлыг хэлэлцэх аж.
Шадар сайд бөгөөд Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасет Чантараруангтонгны мэдээлснээр “Технологийн холбогдолтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай Хааны зарлиг”-ийн төслийг Төрийн зөвлөл хэлэлцэж байгаа бөгөөд уг тогтоолыг 2 дугаар сард батлахаар төлөвлөж байгаа гэв. Энэхүү хүчин чармайлтын хүрээнд дэлхийн дотоодын болон олон улсын гэмт бүлэглэлийн оролцоотой дуудлагын төвийн гэмт хэрэгтэй тэмцэх явдал юм, ялангуяа Тайландын Хаант Улс цахим дуудлагын төвийн гэмт хэргийн бүлэглэл, хүний наймааны дамжин өнгөрөх цэг болсон нь олон улсын анхаарлыг татаад байна.
Эх сурвалж: The Nation Thailand