images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЛАОС-ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМААР ДАМЖУУЛАН ХӨЛДӨӨСӨН САМ ХОРХОЙГ ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ НИЙЛҮҮЛЭВ

МЭДЭЭ

2025-01-31

26

Тайландын Хаант Улс Лаос-Хятадын төмөр замаар дамжуулан 24 тонн хөлдөөсөн сам хорхойг хятадын зах зээлд амжилттай нийлүүлэв. Тус улсын Загас агнуурын газрын дарга Банча Суккаев төмөр замын тээврийг ашиглан хятад хэрэглэгчдийн хэрэгцээг хангах боломж бүрдсэнийг онцлон тэмдэглээд энэ нь тайландын эдийн засгийг тэлэх, тээвэрлэлтийн хугацааг багасгах, мөн дамжин өнгөрөх өртөө бүхий хятадын хэд хэдэн хотод экспортын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх зэрэг чухал олон ач холбогдолтой гэж мэдэгдэв. Түүнчлэн тайландын Хөдөө аж ахуй, хоршооллын яам, хятадын Гаалийн ерөнхий газрын төлөөлөгчид ирэх 02 дугаар сард БНХАУ-д далайн гаралтай бараа, бүтээгдэхүүний чанарын хяналт шалгалтыг хамтран хийх, гэрчилгээг баталгаажуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын далайн гаралтай бараа, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, улмаар тайландын далайн гаралтай бараа, бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэх боломжтой болох юм байна.

Эх сурвалж: Nation Thailand