images

“БАНГКОКЫН ҮНЭТ ЭДЛЭЛ, ЧУЛУУНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ” 3.5 ТЭРБУМ ТАЙ БААТ БУЮУ 105 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2025-01-31

25

Энэ оны 02 дугаар сарын 22-26-ны өдөр Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын “Queen Sirikit National Convention Center”-т болох 71 дэх удаагийн “Бангкокын үнэт эдлэл, чулууны үзэсгэлэн яармаг” 3.5 тэрбум тай баат буюу 105 орчим сая ам.долларын орлого бүрдүүлэх төлөвтэй байна. Энэхүү үзэсгэлэн яармагийг Олон улсын худалдааг дэмжих газраас Тайландын үнэт эдлэлийн институт, төр, хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зохион байгуулах аж. Тайландын үнэт эдлэл, чулууны үйлдвэрлэл нь тус улсын эдийн засгийн гол тулгуурын нэг бөгөөд тус улс нь дэлхийн хоёр дахь томоохон мөнгөн эдлэл, гурав дахь томоохон өнгөт үнэт чулуу экспортлогч улс юм. Тайландын Хаант Улс өнгөрсөн 2024 онд 9.6 тэрбум ам.долларын үнэт эдлэл, чулуу экспортолсон бөгөөд энэ жилийн үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын 1,100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулахаас гадна үзэсгэлэнд ойролцоогоор 40,000 гаруй гадаад улсын иргэн оролцох төлөвтэй байна.

Эх сурвалж: Bangkok Post