ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЭНЭ ОНД ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭГ ТОХИРОЛЦОХООР АЖИЛЛАЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Худалдааны сайд Пичай Нарипфаны мэдээлснээр Худалдааны яам Европын холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээг энэ онд багтаан тохиролцох чиглэлээр ажиллаж байгаа аж. Тайландын Хаант Улс 2025 оны 01 дүгээр сарын 23-нд Европын Чөлөөт худалдааны холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулсны дараа Ерөнхий сайд Петонтан Чинават Европын Холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээг түргэтгэхийг Худалдааны яаманд даалгасан байна.
Европын чөлөөт худалдааны холбоо нь Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцарь зэрэг гишүүн улсаас бүрддэг байна. Тайландын Хаант Улс мөн Канад, АНЭУ, Өмнөд Солонгос, Бутантай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: The Nation Thailand