images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТОГЛООМЫН САЛБАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ 2 ДУГААР САРД ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2025-01-27

31

Тайландын Хаант Улс Тоглоомын салбарын тухай хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсны дагуу ирэх сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байгаа аж. Цахим эдийн засгийг дэмжих агентлагийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Нуттапон Нимманфатчарины хэлснээр энэ хуулийн төсөл 40 тэрбум баат (1,2 тэрбум ам.доллар)-ын зах зээл бүхий компьютер тоглоомын салбарыг хөгжүүлэх зорилготой юм. Мөн Тайландын Хаант Улсыг Зүүн Өмнөд Азийн компьютер тоглоомын төв болгон сурталчлах зорилготойгоос гадна тоглоомын бүхий л платформ дахь бизнес, үйлчилгээг хамруулах төлөвтэй байна. Хуулийн төсөл нь Тайландын Хаант Улсын тоглоомын бизнес эрхлэгчдийг янз бүрийн механизмаар сурталчлах, нийгэмд үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг татах зэрэг тоглоомын салбарыг бүх талаар хөгжүүлэх хүрээг тодорхойлсон байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлтөөс гадна үйлдвэрлэлийг дэмжих, нийгмийг хамгаалах, ялангуяа залууст анхаарал хандуулах, сэтгэцийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тоглоомын салбарыг эерэгээр ашиглах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тэнцвэрийг бий болгоход анхаарч байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post