images

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС МЬЯНМАРЫН “ДАВЕЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС”-Д АНХААРАХ ХАНДУУЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2025-01-24

40

Оросын Холбооны Улс хятад, энэтхэгтэй хамтран дайны хөлд нэрвэгдсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын зүүн өмнөд хэсгийн Танинтарь мужийн Давей хот дахь “Эдийн засгийн тусгай бүс”-д хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг хэвлэл, мэдээллийн “The Irrawaddy” агентлаг онцлов. Өнгөрсөн Мягмар гарагт ОХУ-аас тус улсад суугаа Элчин сайд И.Азизов Давей хотод ажиллаж, төслийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэрээ ОХУ мьянмарын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгааг илэрхийлсэн байна. Давей хот дахь “Эдийн засгийн тусгай бүс” нь Андаманы тэнгист Тайландын булантай холбогддог бөгөөд нийт 196 км2 талбай бүхий энэхүү бүс нь далайн боомт, аж үйлдвэр, мэдээллийн технологи, бизнесийн үйлчилгээ, бүс нутгийн далайн тээврийн сүлжээ болон хөгжих зорилготой бөгөөд улмаар Энэтхэг, Номхон далайг Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азитай холбох чухал ач холбогдолтой бүс аж.

Эх сурвалж: Bangkok Post