ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “ЦАХИМ ХЭТЭВЧ” ХӨТӨЛБӨРИЙН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ХАЛАМЖ ЭНЭ ОНЫ 04 ДҮГЭЭР САРААС ЭХЛЭН ИРГЭДЭД ТАРААНА
Тайландын Хаант Улсын Засгийн газраас “цахим хэтэвч” хөтөлбөрийн хүрээнд 14 тэрбум ам.долларын халамжийг энэ оны 04 дүгээр сараас эхлэн иргэдэд тараахаар шийдвэрлэснийг тус улсын Сангийн дэд сайд Жулапун Аморнвиват онцлон тэмдэглэв. Тус улсын Засгийн газраас нийт 45 сая иргэнд тус бүр нь 10,000 тай баат буюу 295 ам.долларын халамжийг “цахим хэтэвч” хөтөлбөрийн хүрээнд олгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр тус улсын эдийн засгийн өсөлт 3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Өнгөрсөн 2024 оны 09 дүгээр сараас эхлэн олгогдож эхэлсэн энэхүү “цахим хэтэвч” халамжийн хөтөлбөрт нийт 14.5 сая тай иргэн хамрагдаад байгаа бол 2027 оны 01 дүгээр сараас эхлэн 3 сая гаруй өндөр настай иргэдэд нийт 5.5 тэрбум ам.долларын халамжийг тараах аж.
Эх сурвалж: Bangkok Post