images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ЦАХИМ ХУДАЛДААНЫ САНААЧИЛГЫГ ТЭРГҮҮЛНЭ

МЭДЭЭ

2025-01-21

38

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага Тайландын тэргүүлж буй АСЕАН-ны цахим эдийн эдийн засгийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэхүү санаачилга ажил хэрэг болсноор бүс нутгийн худалдаа, арилжааны гүйлгээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд Малайз Улсын Ланкави хотноо зохион байгуулагдсан АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нарын хуралдааны үеэр Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марид Санъяампон, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Экзири Пинтаручи нар тайландын тэргүүлж буй цахим эдийн засгийн санаачилга болох АСЕАН-ны Цахим эдийн засгийн суурь хэлэлцээр (ASEAN Digital Economy Framework Agreement)-ийг урагшлуулах боломжийн талаар гишүүн улсад мэдээлэл өгөв. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар бүс нутгийн цахим эдийн засгийн чиглэлээр баримтлах суурь баримт бичиг болж байгаагаараа онцлог аж.

Эх сурвалж: Bangkok Post