images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМПЫН УДИРДЛАГАД ЭДИЙН ЗАСГИЙН ӨӨРЧЛӨЛТӨД БЭЛЭН БАЙХЫГ ЗӨВЛӨВ

МЭДЭЭ

2025-01-22

42

Шинжээчид Засгийн газарт стратегийн бодлогоо эргэн харж, АСЕАН-тай харилцаагаа бэхжүүлж, өрсөлдөх чадвараа хадгалахын тулд дотоодын зах зээлээ хамгаалах зөөлөн бодлого баримтлахыг зөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирсэнтэй холбогдуулан хэд хэдэн шинжээчдийн зүгээс Тайландын Хаант Улсад шилжилтийн үеийг даван туулах богино болон урт хугацааны стратеги хэрэгжүүлэхийг уриалав. Энэ Мягмар гарагт “Крунгтеп Туракиж” Тайландын Хаант Улсын өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээс зохион байгуулсан “Геополитик 2025 | Трамп 2.0: Дэлхий дахины шинэчлэлт” арга хэмжээний үеэр тус улсын Гадаад хэргийн сайд асан Панпри Бахидда-Нукара хэлэхдээ Тайландын Хаант Улс Трампын бодлогыг анхааралтай ажиглаж, бодитоор хэрэгжих эсэхийг анхаарах хэрэгтэй гэж хэлжээ. "АНУ, БНХАУ, Зүүн өмнөд Азиас үүдэлтэй өнөөгийн дэлхийн туйлшрал нь бизнес, технологийн өрсөлдөөнд нөлөөлсөн" гэж тэрбээр хэлээд, энэ нь олон улс эдийн засгийн дарамтаас өөрсдийгөө хамгаалахын тулд протекционист бодлого явуулахад хүргэсэн гэж хэлжээ.

Тэрбээр Трамп "Нэгдүгээрт АНУ" бодлогоо сэргээж, дотоодын эдийн засаг, технологи, эрчим хүчний ашиг сонирхолд анхаарлаа хандуулж, БНХАУ-тай ялангуяа худалдаа, технологийн асуудлаархи хурцадмал байдлыг улам даамжруулж болзошгүй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк, Египет, Этиоп, Индонез, Арабын Нэгдсэн Эмират зэрэг БРИКС-ийн гишүүн хөгжиж буй эдийн засагтай улсын хамтын ажиллагаа нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр АНУ хэд хэдэн улстай харилцах харилцаагаа эргэн харж магадгүй ч Тайландын Хаант Улстай харилцаа нь тогтвортой хэвээр байна гэж үзэж байгаа аж. Гэсэн хэдий ч тус улс эдийн засгийн болзошгүй эрсдэл, ялангуяа АНУ-тай хийсэн гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа нь импортын татварыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй тул бэлэн байх ёстойг анхааруулав. 2023 онд Тайландын Хаант Улсын АНУ-д хийсэн экспортын хэмжээ 284 тэрбум ам.доллар (ойролцоогоор 9.67 их наяд баат)-аар үнэлэгдэж, тус улс гадаад худалдааны ашигтай улсын 12-т оржээ. Тэрбээр мөн БНХАУ-ын компаниуд үйлдвэрлэлийн төвөө Тайландын Хаант Улс руу шилжүүлж байгаа нь АНУ-д гаргах бүтээгдэхүүний хяналт шалгалтыг чангатгахад хүргэж болзошгүйг онцолжээ.

Эх сурвалж: The Nation Thailand