images

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС PM2.5 НЬ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН 1 САЯ ИРГЭНД НӨЛӨӨЛЖ, ӨНГӨРСӨН ЖИЛ 3 ТЭРБУМ ТАЙ БААТЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭВ

МЭДЭЭ

2025-01-22

51

Тайландын Хаант Улсад утааны хямрал улам хүндэрч байгаа энэ үед тус улсын Эрүүл мэндийн яам түүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, гарах зардалтай тэмцэхийн тулд дөрвөн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн санхүүгийн жилд (2023 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл) PM2.5 агаарын бохирдлоос шалтгаалсан өвчнөөр 1 сая гаруй хүн эмчлүүлж, эрүүл мэндийн зардалд 3 тэрбум орчим баатын хохирол учруулсан гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн яамнаас энэ Даваа гарагт мэдэгдэв. PM2.5 гэдэг нь 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосны тоосонцорыг хэлдэг бөгөөд түүнд удаан хугацаагаар өртөх нь уушиг, зүрхний өвчин зэрэг архаг өвчлөлд хүргэдэг байна. Эрүүл мэндийн сайд Сомсак Тепсутин хэлэхдээ, сүүлийн 12 сарын хугацаанд нийт 1,048,015 хүн PM2.5-тай холбоотой зургаан төрлийн өвчний эмчилгээнд хамрагджээ. Эдгээр нь арьсны үрэвсэл буюу дерматит (442,073 өвчтөн), нүдний салст бүрхэвчийн үрэвсэл (357,104), уушигны архаг бөглөрөлт өвчин (226,423), астма (18,336), титэм судасны цочмог хам шинж (4,051) болон агаарын бохирдлын улмаас үүдэлтэй өвчин (28) байжээ.

Тус яамнаас өнгөрсөн жил PM2.5-тай тэмцэхийн тулд эрүүл мэндийн салбарт ойролцоогоор 3 тэрбум баат зарцуулсан бөгөөд үүний 75 хувийг нь өвчтөнийг эмчлэхэд, үлдсэнийг нь нүүрний маск, агаар цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжид зарцуулжээ. Энэ жилийн хувьд утааны хямрал улам даамжирч, энэ Даваа гарагт Тайландын Хаант Улсын 76 мужийн 64 нь PM2.5-ын аюултай түвшинд байсан ажээ.

Эх сурвалж: The Nation Thailand