images

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

МЭДЭЭ

2025-01-22

69

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр таалал төгслөө.

Талийгаачийн гэгээн дурсгалд зориулж хүндэтгэл үзүүлэх зорилгоор Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа тус Элчин сайдын яаманд эмгэнэлийн дурсгалын дэвтэр нээж байгаа тул Бангкок хотод ажиллаж, амьдарч буй иргэд Та бүхэн 2025 оны 01 дүгээр сарын 22-23-ны өдрийн 09:00 – 12:00, 14:00 – 17:00 цагийн хооронд хүрэлцэн ирж, эмгэнэлийн дурсгалын дэвтэрт сэтгэлийн үг үлдээхийг урьж байна.

Түүний эх орноо гэсэн чин сэтгэл, үнэнч зүтгэл нь Та бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.

Элчин сайдын яамны хаяг: Athenee Tower, 6 дугаар давхар, #604, 63 Witthayu Rd, Lumphini, Pathum Wan, Bangkok 10330

Жич: Тус Элчин сайдын яамны хавсран суугаа Малайз Улс, Камбожийн Хаант Улсад ажиллаж, амьдарч буй иргэд дурсгалын үгийг erdemchukhal@mfa.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлэх боломжтой.

 

МОНГОЛ УЛСААС

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ