ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ПЕТОНТАН ЧИНАВАТ ЦАХИМ ЭРИНД БЭЛЭН БОЛСОН ТУХАЙ ЗАРЛАНА
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалтад оролцоно. Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн форумын 2025 оны чуулга уулзалт "Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Петонтан Чинават Тайландын Хаант Улсын Засгийн газрын алсын хараа, бодлогыг танилцуулж, дижитал эринд шилжих чадавх, бэлэн байдлыг онцлон, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлж, Тайландын хувийн хэвшлийн дэлхийн тавцанд гарах боломжийг өргөжүүлэх аж.
Ерөнхий сайд Петонтан Чинават 2025 оны 01-р сарын 20-нд Швейцар Улсыг зорих бөгөөд 2025 оны 01-р сарын 25-ны Бямба гарагт Бангкок хотын Суварнабхум нисэх онгоцны буудалд газардах хуваарьтай байгаа юм.
Эх сурвалж: The Nation Thailand