images

"АЛДАРТ ЭХ"-ИЙН НЭГДҮГЭЭР, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

МЭДЭЭ

2025-02-10

238

 “Алдарт эх”-ийн нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангаж буй Тайландын Хаант Улс, Малайз Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Камбожийн Хаант Улсад оршин сууж буй эх холбогдох материалыг бүрдүүлж, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ үү.

"Эхийн алдар" одонгоор шагнах болзол

  1. "Эхийн алдар" одонгоор дараах эхийг шагнана:
    • зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор:
    • дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор.
  2. "Эхийн алдар" одонгоор шагнагдах эхийн бага хүүхэд тухайн жилийн 05 дугаар сарын 01-ний өдөр буюу түүнээс өмнө нэг нас хүрсэн байна.
  3. "Эхийн алдар" одонгоор шагнагдах эхийн хүүхдийн тоонд дараах тохиолдлыг хамруулж болно.
    •  гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан хүүхдийг;
    •  эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг.
  4. "Эхийн алдар" одонгоор шагнагдсан эх хүүхдээ үрчлүүлсэн тохиолдолд тухайн хүүхдийг одонгийн болзолд дахин хамруулахгүй.

Бүрдүүлэх материал:

  1. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар эсхүл түүний лавлагаа;
  3. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол үрчлэлтийн гэрчилгээний хуулбар эсхүл түүний лавлагаа;
  4. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа.
  5. Анкет (татаж авах), зэрэг болно.

Жич: “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.

Хууль эрх зүйн зохицуулалт:

Иргэдэд “Алдарт эх” одон олгох асуудлыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хууль,  2025 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “13” дугаар зарлигаар “Эхийн алдар” одонгоор шагнах журам”-аар зохицуулж байна.