images

PAOTANG ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАММААР ДАМЖУУЛАН ОЛОН УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ АВАХ БОЛОМЖТОЙ

МЭДЭЭ

2024-12-19

11

Тайландын Хаант Улсын Тээврийн газар (The Land Transport Department) нь Krungthai Bank Plc банктай хамтран жолооч нарт тус банкны Paotang хэрэглээний программаар дамжуулан олон улсын жолооны үнэмлэх авах боломжийг бүрдүүлжээ. Тус газрын ерөнхий захирал Жирут Висанжит хэлэхдээ, цахим мэдүүлгийн систем нь гадаадад зорчиж буй тайландын иргэдэд олон улсын жолооны үнэмлэхийн эрэлт нэмэгдэж буй асуудлыг шийдвэрлэх, жолоочийн цаг хугацаа, замын зардлыг хэмнэх, зөвшөөрөгдсөн өргөдөл гаргагчийн олон улсын жолооны үнэмлэхийг оршин суугаа газарт хүргэх боломжтой зэрэг давуу талыг онцлов.

Энэхүү программыг ашиглан тайландын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй жолооч зургаан сарын дотор авхуулсан гэрэл зураг, хамгийн багадаа 6 сарын хүчинтэй гадаад паспорт, 3 сарын хүчинтэй хугацаатай жолооны үнэмлэх, очих улсын замын хөдөлгөөний гэрээнээс хамааран 1949 оны Женевийн конвенц, эсхүл 1968 оны Венийн конвенцын аль нэгийг сонгох замаар өргөдөл гаргах ажээ.

Эх сурвалж: The Nation Thailand