images

ЦАХИМ ВИЗНИЙ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛНЭ

МЭДЭЭ

2024-12-19

10

Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса энэ Мягмар гарагт тайландын цахим визний системийг танилцуулав. Тэрээр тайландад ирэх жуулчид, оюутан, хөдөлмөр эрхлэгчдийг 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тус улсын дипломат төлөөлөгчийн газарт цахим виз мэдүүлэх боломжтой гэж энэ үеэр мэдэгдэв.

Тус яамны Консулын газрын ерөнхий захирал Воравут Понгпрапапант хэлэхдээ, аялагчид дипломат төлөөлөгчийн газарт дараалал үүсгэж, олон баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй ба www.thaievisa.go.th  цахим хуудсаар хаана ч, хэзээ ч виз мэдүүлэх, визний хураамжийг онлайнаар (Kasikornbank ашиглан) төлөх, зөвшөөрөгдсөн цахим визний хуулбарыг цахим шуудандаа авах боломжтойг онцлов.  Мөн тэрээр дэлхийн 93 улсын аялагчид урьдчилж виз мэдүүлэх шаардлагагүй бөгөөд Тайландын Хаант Улсад 60 хүртэл хоног байх боломжтойг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok post