images

ЗУЛ САРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ХАМГИЙН АЛДАРТАЙ ГАЗАР - БАНГКОК ХОТ

МЭДЭЭ

2024-12-18

69

Бангкок хот нь энэ Зул сарын баяраар олон улсын аялагчдын зорьж очих дэлхийн хамгийн алдартай газар гэдгийг “Agoda”-аас мэдээлэв. Байрны хайлтын мэдээллээс харахад Бангкок хот нь мөн Токиогийн дараа хоёрдугаарт орох шинэ жилээр аялах хамгийн их эрэлттэй газар юм.

Зул сарын баярын үеэр байрлах байрны хайлт өнгөрсөн жилтэй харьцуулахад 14 хувиар нэмэгдсэн гэж “Agoda”-аас мэдээлсэн бөгөөд Бангкок хот Токиогийн дараа орж, Сөүл, Тайбэй, Осака удаалжээ. Шинэ жилийн баярыг тохиолдуулан Бангкок хот дэлхийн хэмжээнд хоёрдугаарт орсон бол Токио хот тэргүүлжээ. Удаах хотод Тайбэй, Паттайя, Осака багтжээ. Бангкок хот баяр ёслол, амралтаар зорчих сонирхол татахуйц газар болох нь ялангуяа Тайландын Хаант Улсын сэрүүн улиралд улам бүр нэмэгддэг байна. Тус хотын эрч хүчтэй уур амьсгал, соёлын дурсгалт газрууд нь амралт, аялалын өвөрмөц дурсамж эрэлхийлж буй аялагчдын хамгийн шилдэг сонголт болгодог аж.

“Agoda” компанийн тэргүүн захирал Пьер Хонн хэлэхдээ, "Зул сарын баярын аялалын тоо нэмэгдэж байгаа бөгөөд Бангкок хот тэргүүлж байна. Тайландын Хаант Улсын нийслэл хотод байрладаг “Agoda”-гийн үйл ажиллагааны гол төв болохын хувьд энэхүү гайхалтай хотын сэтгэл татам байдлыг бүрэн ойлгож байна. Бид аялагчдад баярын улирлыг хялбар, хямд үнээр тэмдэглэх төгс газрыг олоход нь тусалж байгаагаараа бахархаж байна" гэжээ. Ялангуяа Япон, БНСУ, Малайз, Сингапур, Энэтхэг зэрэг улсын аялагчдын дунд шинэ жилийн баяраар Тайландын Хаант Улс руу зорчих сонирхол өндөр байна. Тус улсын дотоодын аялагчид Паттайя хотыг хамгийн их сонирхож байгаа бол Бангкок, Као Яй, Чианг Май, Хуа Хин/Ча-Ам зэрэг хотууд удаалжээ. 2025 оныг гадаадад өнгөрүүлэхээр төлөвлөж буй Тайландын аялагчдын хувьд хамгийн их эрэлттэй хот нь Токио, Хонг Конг, Тайбэй, Шанхай, Осака юм.

Эх сурвалж: The Nation Thailand