images

ЗАСГИЙН ГАЗРААС МЬЯНМАРЫН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

МЭДЭЭ

2024-12-18

13

Ирэх жил АСЕАН-ыг даргалах Малайз Улс Мьянмарыг тус бүс нутгийн эвсэлд буцаан оруулахын тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалж байгаа тул Тайландын Хаант Улс энэ долоо хоногт Мьянмарын хямралын асуудлаар хоёр бүс нутгийн уулзалт зохион байгуулах гэж байна. Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонса 2021 онд болсон цэргийн эргэлтээр эхэлсэн хямралыг зогсоох арга замыг хайх зорилгоор энэ 10 дугаар сард тус улсаас албан бус уулзалт зохион байгуулах санал тавьсны дагуу энэ Пүрэв, Баасан гарагт тус тус зөвлөлдөх уулзалт зохион байгуулах аж. Мьянмарын Засгийн газрын төлөөлөгчид энэ Пүрэв гарагт болох уулзалтад оролцох бөгөөд тус яамны хэвлэлийн төлөөлөгч Никондай Баланкура хэлэхдээ энэ нь хилийн аюулгүй байдал, үндэстэн дамнасан гэмт хэргийн асуудлаарх албан бус зөвлөлдөх уулзалт болно гэж мэдэгджээ.

Уулзалтад Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, Мьянмар, Тайландын Хаант Улсын төлөөлөгчид оролцоно гэж тэрбээр энэ Даваа гарагт хэлжээ. "Энэхүү уулзалт нь харилцан ашигтай байх зорилгоор холбогдох улсууд нийтлэг асуудлаар нягт хамтран ажиллаж, илэн далангүй, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд Тайландын Хаант Улс хэрхэн тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгааг харуулах юм" гэж тэрбээр хэлэв. Энэ Баасан гарагт Гадаад хэргийн сайд Марис тус бүс нутгийн Гадаад хэргийн сайд нар болон ахлах албан тушаалтны өргөтгөсөн албан бус зөвлөлдөх уулзалт хийнэ. Тус уулзалт нь АСЕАН-ын бүх гишүүдэд нээлттэй байх аж. Уг уулзалтаар Мьянмарын хямралыг шийдвэрлэх “таван зүйл” бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам болон цаашид авах арга замын талаар хэлэлцэнэ гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Тэрбээр мөн "Эдгээр зөвлөлдөх уулзалтын өмнө АСЕАН-ы одоогийн, өмнөх болон ирж буй дарга нарын албан бус уулзалт болно" гэжээ.

Эх сурвалж: Bangkok Post