ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ТӨМӨР ЗАМЫН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХЭД 8.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Тайландын Хаант Улсын Тээврийн сайд Сурия Жэнрунрангит тус улс нийт 7 чиглэлд 1488 км хос замт төмөр замын сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэхэд нийт 280 тэрбум баат буюу 8.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай талаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдээлэв. Хос замт төмөр замын төслийн хоёрдугаар шат ирэх 2025 оноос эхлэх ба 2028 онд дуусаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн тээврийн сайд Сурия Тайланд-Хятадын хурдны галт тэрэг төслийг 2025 онд эрчимжүүлэх талаар онцлов.
Эх сурвалж: The Nation Thailand