images

ТАЙЛАНД, МАЛАЙЗЫН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭГ 2027 ОН ГЭХЭД 30 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ

МЭДЭЭ

2024-12-17

20

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават 2024 оны 12 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд Малайз Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай хоёр талын уулзалт зохион байгуулсан ба уулзалтын дараагаар хөрөнгө оруулалт, хилийн харилцаа, аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар 2027 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг 1 их наяд баат буюу 30 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж буйгаа зарлав.

Тайланд Улс нь Малайз Улсын худалдааны 6 дахь том түнш бөгөөд 2023 онд хоёр орны худалдааны эргэлт 24.83 тэрбум ам.доллар байсан бол 2024 оны эхний 10 сарын байдлаар 20.75 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Эх сурвалж: The Bangkok Post