ЦАГААЧ АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН ЖУРАМ БАТЛАВ
Тайландын Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, цагаач ажилчдын гэр бүлийн гишүүдэд үзүүлэх эрх зүйн туслалцааг өргөжүүлэх хүрээнд журам батлав. Журамд тус улсын Ерөнхий сайд Петонтан Чинават гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд журмаар камбож, лаос, мьянмар, вьетнам зэрэг улсын цагаач иргэдийн эрх зүйн орчныг зохицуулах аж. Дотоод хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Трайсурий Трайсаранакуль-ийн мэдээлснээр энэхүү журам нь цагаач ажилчдыг хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, дотоодын ажиллах хүчний эрэлтийг хангахад чиглэж байна. Журам батлагдсан өдрөөс эхлэн цагаач ажилчдын гэр бүлийн гишүүд тус улсад ажиллах зөвшөөрөл мэдүүлэх боломжтой болох аж.
Эх сурвалж: Bangkok Post