ИРЭХ 2025 ОНД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ БУУРНА
Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Пирапан Салиратавибхага Засгийн газраас санаачилсан “Шинэ жилийн бэлэг” арга хэмжээний хүрээнд цахилгаан эрчим хүчний үнийг ирэх 2025 оны 01-04 дүгээр сарын хооронд нэгж тутмыг нь 4.18 тай баатаас 4.15 тай баат болгож бууруулах шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан гэж мэдэгдэв. Тус хороо нь цахилгаан эрчим хүчний үнэ эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон эсэхийг хянадаг бөгөөд Шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Пирапан Салиратавибхага-гийн мэдэгдсэнээр тайландын Цахилгаан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх газар болон газрын тос, хийн “PTT” компанийг эрчим хүчний үнийг тогтвортой бууруулах арга замыг эрэлхийлэхийг уриалав.
Эх сурвалж: The Nation Thailand