ЭХНИЙ 9 САРЫН БАЙДЛААР ГАДААДЫН ИРГЭД 11,036 ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН
Тайландын Хаант Улсад 2024 оны 3 дугаар улиралд гадаадын иргэд 18.571 тэрбум баат (537 сая ам.доллар)-ын үнэ бүхий орон сууцыг худалдан авсан байна. Тайландын Хаант Улсын Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн төв (REIC) энэ оны гуравдугаар улиралд нийт 18,571 тэрбум баатын үнэ бүхий 3,756 орон сууцыг гадаадын худалдан авагчдад худалдсан байна.
Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн төвийн орлогч дарга Камолпоп Верапала-гийн мэдээлснээр 2024 онд гадаад иргэд 11,036 орон сууц худалдан авсан нь өмнөх онтой харьцуулахад 3.1%-иар өссөн байна. Гуравдугаар улиралд дараахь улсын иргэд орон сууц худалдан авалтаар эхний 10-т жагсаж байна. Үүнд:
- Хятад: 20,201 сая баатын үнэ бүхий 4,386 байр;
- Мьянмар: 5.463 сая баатын үнэ бүхий 1050 байр;
- Тайвань: 3.166 сая баатын үнэ бүхий 612 байр;
- Орос: 2.75 сая баатын үнэ бүхий 800 байр;
- АНУ: 2.297 сая баатын үнэ бүхий 436 байр;
- Франц: 1.763 сая баатын үнэ бүхий 403 байр;
- Герман: 1.46 сая баатын үнэ бүхий 334 байр;
- Энэтхэг: 1.248 сая баатын үнэ бүхий 198 байр;
- Их Британи: 1.201 сая баатын үнэ бүхий 303 байр;
- Австрали: 1.116 сая баатын үнэ бүхий 218 байр зэрэг болно.
Эх сурвалж: The Nation Thailand