images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ЭНЭ ОНД 90,000 ШИНЭ БИЗНЕС БҮРТГҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2024-11-25

62

Экспорт, аялал жуулчлалын өсөлт сэргэснээс гадна 2024 оны сүүлийн улиралд Засгийн газраас эдийн засгийг нэмэгдүүлэхээр хийж буй арга хэмжээний нөлөөгөөр энэ онд шинээр бүртгүүлсэн бизнесийн тоо 90,000 давах төлөвтэй байна. Тус улсын Бизнес хөгжлийн газрын дарга Аурамон Суптавеетумын мэдээлснээр дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, аялал жуулчлалын сэргэлт болон бүс нутагт дэлхийн томоохон компанийн өргөтгөл хийгдэж байгаа зэргээс үүдэн тус улсад 2024 оны эхний 10 сарын байдлаар нийт 76,653 бизнес бүртгэгдсэн нь өмнөх оны энэ үеэтэй харьцуулахад 2.18%-иар нэмэгдсэн байгаа ажээ.

Олон улсын геополитикийн хурцадмал байдал, хятадын эдийн засгийн удаашрал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн зэргээс гадна газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ, ялангуяа үерийн гамшигт нэрвэгдсэн хүнсний ногоо, жимснээс үүдэлтэй үнийн өсөлт зэрэг дотоод хүчин зүйл нь эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлж байгаа юм.

Энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн тоо 841,727, 22.3 их наяд баат (645 тэрбум ам.доллар)-ын хөрөнгө бүртгэлтэй байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post