images

ТХУ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ БОЛОХОД БЭЛЭН

МЭДЭЭ

2024-11-11

69

ТХУ-ын Бангкок хотноо 2024 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдөр “Thailand Blockchain week 2024” зохион байгуулагдав. Энэ үеэр ТХУ-ын Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Жантараруантон оролцож, блокчейн технологи иргэдийн өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдийг онцолсон байна. Мөн санхүүгийн салбарыг шинэчлэхээс гадна тус технологийг ашиглан хүн амын дата мэдээлэл, гэрчилгээжүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, нийтийн эрүүл мэнд зэрэг бусад салбарт ашиглах боломжтой гэж тайлбарласан байна.

Мөн үеэр Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Жантаруантот ТХУ-ын чадварлаг хүний нөөц, хэрэглэгчид болон цахим дэд бүтцийг ашиглан дэлхийн хэмжээний блокчейн төв болоход бэлэн байгаагаа мэдэгдэв. Энэхүү зорилгод хүрэхийн тулд Засгийн газар өрсөлдөх чадвар, мэдээллийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: The Nation Thailand