images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 483,000 ГАРУЙ ЦАГААЧ ИРГЭДЭД ИРГЭНШИЛ ОЛГОНО

МЭДЭЭ

2024-11-07

77

Тайландын Хаант Улсын Засгийн газраас тус улсад урт хугацаанд хууль бусаар амьдарч буй цагаач иргэн, эсхүл тэдний дундаас тайландад төрсөн хүүхэд зэрэг 480,000 гаруй цагаач иргэдэд иргэншил олгох бодлогын шийдвэр гаргав. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд Петонтан Чинават Засгийн газрын хуралдааны дараахь хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан бөгөөд эдгээр цагаач иргэдэд иргэншил олгосноор хууль ёсны дагуу ажил, хөдөлмөр эрхэлж, тайландын эдийн засгийг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв. Тайландын Хаант Улсад нийт 825,635 цагаач иргэн оршин сууж байгаагийн 483,626 нь иргэншил аваагүй байгаа бөгөөд Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Жираюу Хуангсаб-ын мэдээлснээр цагаач иргэд иргэншил олгох бодлогын шийдвэр нь 2021 онд баталсан Засгийн газрын тогтоолыг орлож байгааг тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post