images

ЕРӨНХИЙ САЙД ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРЧ БАЙНА

МЭДЭЭ

2024-11-07

64

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават БНХАУ-ын Куммин хотноо зохион байгуулагдсан “Их Мекон мөрний дэд бүсийн Эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны найм дахь удаагийн  дээд хэмжээний уулзалт болон “Ayeyawady – Chao Phraya” Мекон мөрний Эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн арав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Ерөнхий сайд Петонтан Чинават тайландын экспортыг дэмжих, хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх нь энэхүү хоёр бүс нутгийн дээд хэмжээний гол асуудлын нэг гэдгийг онцлоод, энэхүү уулзалтаар бүс нутгийн бусад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломж гарсныг тэмдэглэв. Тэрбээр бүс нутгийн бусад улсын төр, Засгийн тэргүүн нарыг үер, усны гамшиг, цөлжилт болон агаарын бохирдлын эсрэг хамтран ажиллахыг уриалаад, бусад улсын гамшгаас урьдчилан сэргийлэх сайн туршлагыг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. “Их Мекон мөрний дэд бүсийн Эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны найм дахь удаагийн  дээд хэмжээний уулзалтад Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч, бизнесийн зөвлөл, тайланд, лаос, камбож, хятад, мьянмар, вьетнамын төр, Засгийн тэргүүн нар оролцов.

Эх сурвалж: Bangkok Post