images

СИНГАПУР УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН АЖИЛЛАХ ХҮЧНИЙГ СОНИРХОЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-11-05

69

Тайландын Хаант Улсын Хөдөлмөрийн сайд Пипхат Ратчакитпракан тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн Ням гарагт Сингапур Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Хөдөлмөрийн товчооны удирдах албан тушаалтан болон зарим бизнесийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийв. Хөдөлмөрийн сайд Пипхат Ратчакитпракан Сингапур Улсад тайландын 4,000 орчим ажиллах хүч барилга, үйлдвэрлэлийн салбар болон иргэний нисэх, эд анги үйлдвэрлэл, бусад салбарт хөдөлмөр эрхэлж байгааг онцлов. Тэрбээр Сингапур Улсад гагнуурчин, цахилгааны эд анги үйлдвэрлэл, угсралтад мэргэшсэн ажиллах хүчний хэрэгцээ өндөр байгааг тэмдэглээд, тайландын ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн тайландын Хөдөлмөрийн яамнаас тайландын ажиллах хүчнийг бусад улсад гаргах боломжийг нэмэгдүүлж, ажилчдыг чадавхжуулах бодлого баримталж байгаагаа тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post