images

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

МЭДЭЭ

2024-11-05

88

Энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Далайн захиргаа, Тайландын Хаант Улсын Далайн захиргаа хооронд далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Далайн захиргааны дарга Б.Сайнбаяр, Тайландын Хаант Улсын Далайн захиргааны дарга Критпет Чайчуай нар Бангкок хотноо гарын үсэг зурав.

 Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу талууд далайн тээвэр логистикийн салбарт хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааны салбарт болон далбааны эзэн улсын хяналт шалгалтын асуудлаар хамтран ажиллах, далайн тээврийн салбарын албан хаагч бэлтгэх зэрэг асуудлыг тусгасан байна.