ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН НИСЛЭГ ЭРЧИМЖИЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Нисэх буудлын газар (AOT)-ын мэдээлснээр тус улсын Суварнабум, Дон Мёанг, Чианмай, Пукет, Фае Фа Луан, Краби зэрэг зургаан нисэх онгоцны буудал энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 119.2 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болохыг онцлов. Нийт хүлээн авсан 119.2 сая гадаад, дотоодын жуулчдын 72.6 сая нь олон улсын нислэгээр, харин үлдсэн 46.6 сая нь дотоодын нислэгээр зорчсон иргэд байна. Нислэгийн хувьд эхний есөн сарын байдлаар нийт 732,690 нислэг хүлээн авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд үүний 416,190 нислэг нь олон улсын, харин үлдсэн 316,500 нислэг нь дотоодын нислэг байна. Нисэх буудлын газрын Ерөнхийлөгч Керати Кижманават-ын мэдэгдсэнээр тус газар нийт 129.9 сая гадаад, дотоодын жуулчдыг 800,000 гаруй нислэгээр хүлээн авахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Bangkok Post