images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИСГЭГЧГҮЙ ОНГОЦ (ДРОН) АШИГЛАХ ЖУРМЫГ ДАХИН АВЧ ХЭЛЭЛЦЭНЭ

МЭДЭЭ

2024-10-29

73

Өнгөрсөн Даваа гарагт болсон Сенатын танхимын хурлаар сенатын зарим гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбогдуулан гишүүдээс зарим асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, сенатын гишүүн Премсак Пиаюра Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Жантараруантон-оос тайландын тээвэр, логистик болон хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа гамшгийн эсрэг үйл ажиллагаа, хариу арга хэмжээнд чухал үр нөлөө бүхий нисгэгчгүй онгоц ашиглах асуудлыг Засгийн газар дэмжиж байгаа эсэхийг тодруулав.  Шадар сайд бөгөөд Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Жантараруантон Засгийн газар тариалан эрхлэгчдэд нисгэгчгүй онгоц ашиглах боломжийг олгоход бэлэн байгаагаа илэрхийлээд, улсын хэмжээнд 500 гаруй нисгэгчгүй онгоц 6400 км2 талбайд хяналт тавьж байгааг онцлов. Түүнчлэн Засгийн газраас дотоодын нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгчдийг үргэлжлүүлэн дэмжих, нисгэгчгүй онгоц үйлдвэрлэл, үнийн стандартыг тогтоох, нисгэгчгүй онгоц засварлах төв байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Сенатын гишүүн Премсак Пиаюра одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох журмыг эргэн харж, нисгэгчгүй онгоц ашиглах зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх зохицуулалт хийх шаардлагатайг тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post