images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МАРИД САНЪЯАМПОН БРИКС-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

МЭДЭЭ

2024-10-28

74

Гадаад хэргийн сайд Марид Санъяампон ОХУ-ын Казань хотод болсон БРИКС+ дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсоны дараа Тайландын Хаант Улс олон талт тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтойг бусад улс хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэв. Тэрээр Ерөнхий сайд Петонтан Чинаватыг төлөөлж тус арга хэмжээнд оролцсон юм. Энэ жилийн дээд хэмжээний чуулга уулзалт "БРИКС ба дэлхийн өмнөд хэсэг: Хамтдаа илүү сайн ертөнцийг бүтээх нь" сэдвийн дор 3 өдөр зохион байгуулагдаж, нийт 36 улсын төлөөлөл оролцсон байна.

Гадаад хэргийн сайд Марид Санъяампон дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Тайландын Хаант Улс харилцан итгэлцэл, хүндэтгэлд суурилсан олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг нийгмийн аюулгүй байдал, хямралын менежмент, тогтвортой өсөлт, бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангахад анхаарах ёстойг онцолсон байна.

Эх сурвалж: Bangkok Post