images

БАНГКОК ХОТЫН ЗАХИРГАА АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭНЭ

МЭДЭЭ

2024-10-25

79

Бангкок хотын Захиргаанаас агаарын бохирдол, тэр дундаа PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцортой тэмцэх хүрээнд олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахаар болсныг Бангкок хотын Захиргааны хэвлэлийн төлөөлөгч Аекварунё Амрапала онцлов. Тэрбээр нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ хотын хэд хэдэн дүүрэгт 50µg/м.куб-ээс дээш бүртгэгдсэн тул хотын хэмжээнд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс ялгарч буй утаанд хяналт тавих, замын түгжрэлийг аль болох түргэн зохицуулах, зогсоолд зогсож буй тээврийн хэрэгслийг унтраах, хог шатаахгүй байх, нэн ялангуяа сүм хийд цаас болон бусад зан үйлийн эд зүйлийг шатаахгүй байхыг уриалах аян зохион байгуулах, зам, талбайг цэвэрлэж, мод, бутыг тогтмол услах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэв.   

Эх сурвалж: Bangkok Post