images

КАМБОЖИЙН ХААНТ УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САНААЧИЛСАН “6 УЛС, 1 ГАЗАР” ВИЗИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИВ

МЭДЭЭ

2024-10-22

115

Камбожийн Хаант Улсын Аялал жуулчлалын сайд Хуот Хак Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса-гийн зөвлөх Дусит Манапан, Чаяка Вонгнапачант нарыг хүлээн авч уулзаж, тайландын Засгийн газрын санаачилсан бүс нутгийн хил залгаа улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх “6 улс, 1 газар” визийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр тус улсын Засгийн газар Тайландын Хаант Улсын Засгийн газрын энэхүү санаачилгад нэгдэх асуудлыг нааштайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлж, асуудлыг Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават-ын тус улсад хийх албан ёсны айлчлалаас өмнө Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байгааг онцлов. Тайландын Хаант Улсын Засгийн газраас тус санаачилгыг хэрэгжүүлэх бодлогын яриа хэлэлцээг бүс нутгийн хил залгаа бруней, камбож, лаос, малайз, вьетнам зэрэг улстай эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба энэхүү бодлогын яриа хэлэлцээгээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил хоорондын уялдаа, холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хамаарал бүхий аялал жуулчлалын маршрут бий болгох, зургаан улсын агаарын нислэгийг холбох асуудлыг хэлэлцэх аж.

Эх сурвалж: Bangkok Post