images

ГАМШИГТ НЭРВЭГДСЭН ИРГЭДЭД ШУУРХАЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ СУДЛАХЫГ ҮҮРЭГДЭВ

МЭДЭЭ

2024-10-16

77

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават үер, усны гамшигт нэрвэгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ боловсруулах үүргийг Сангийн яаманд өгөв. Тухайлбал, хөнгөлөлттэй зээл олгох, татварын хэмжээг бууруулах, чөлөөлөх зэргээр гамшигт нэрвэгдсэн иргэдийг дахин “хөл дээрээ босох”, хүнд хэцүү үеийг даван туулах боломж олгох ёстой хэмээн үзжээ.

Өнгөрсөн хугацаанд Тайландын Хаант Улсын Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулан өрх бүрт 9 мянган тай баат бэлнээр олгох шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Nation Thailand