images

“ГАЙХМААР ТАЙЛАНД” ЭРГЭН ИРЭВ

МЭДЭЭ

2024-10-10

92

Тайландын Хаант Улсын Засгийн газраас илүү олон жуулчдыг татах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын аялал жуулчлалын зургаан компанитай хамтран "Гайхмаар Тайландын Хаант Улсын аялал жуулчлалын агуу их жил 2025"-ыг эхлүүлэв. Ерөнхий сайдын зөвлөх Жираю Хуансап энэ Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Ерөнхий сайд Петонгтан Чинават - Grab, Agoda, Expedia, IHG, Marriott International, Trip.com Group зэрэг дэлхийн зургаан тэргүүлэгч компанийн удирдлагатай дугуй ширээний уулзалт хийж, уг төлөвлөгөөнд эдгээр компанийг татан оролцуулахаар болсныг мэдэгдэв. Энэхүү санаачилгын хүрээнд Засгийн газраас ирэх онд 40 сая гаруй гадаадын жуулчдыг татаж, 3.4 их наяд баатын орлого олох зорилт тавьжээ.

Тус уулзалтын үеэр Ерөнхий сайдын зүгээс " Тайландын сэтгэл татам зүйлс", "Нууц эрдэнийн хотууд" болон "Заавал хийх ёстой таван зүйл" гэсэн Засгийн газрын гурван үндсэн стратегийг тодорхойлжээ. Тэрбээр хэлэхдээ, "сэтгэл татам зүйлс" нь тус улсын соёлын мөн чанарыг онцолсон хоол, гар урлал зэрэг соёлын өвөрмөц уламжлал байх аж. "Нууц эрдэнийн хотууд" нь орлогын хуваарилалтыг сайжруулах зорилгоор сурталчлах олон нийтэд төдийлөн сайн танигдаагүй аялал жуулчлалын газрууд байх юм. Таван "заавал хийх ёстой зүйл" нь Тайландын Хаант Улсын хоол, соёл болон орон нутгийн бараа бүтээгдэхүүн байх бөгөөд ирэх 11 дүгээр сард болох өвлийн баяраар эхлэн жуулчдад баяр наадам үзэх боломжийг олгох ажээ. Ерөнхий сайд Петонгтан хэлэхдээ, уг төлөвлөгөө нь аялал жуулчлалын орлогыг 7.5 хувиар нэмэгдүүлэх зорилготой бөгөөд нийт 3.4 их наяд баатад хүргэх зорилт тавьжээ. Ирэх онд гадаадын жуулчдын тоо 40 сая давж, орон даяар 205 сая гаруй дотоодын аялал хийх төлөвлөтэй байна" гэж тэрбээр хэлэв.

Эх сурвалж: Bangkok Post