images

ТХУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ПЕТОНТАН ЧИНАВАТ АСЕАН-НЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

МЭДЭЭ

2024-10-07

98

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2024 оны 10 дугаар сарын 08-11-ний өдөр зохион байгуулагдах АСЕАН-ны дээд хэмжээний уулзалтад ТХУ-ын Ерөнхий сайд Петонтан Чинават оролцоно. Тус айлчлал нь түүний Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноос хойш хийх гэж буй анхны гадаад айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Петонтан Чинават БНАЛАУ-ын Ерөнхий сайд Сонсай Сипандонг, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан болон БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит-д бараалхана.

Айлчлалаар Тайланд-Лаосын тогтвортой хөгжлийн стратегийн түншлэл, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа, тээвэр холболт, аялал жуулчлал, Меконг мөрний усны нөөцийн менежмент зэрэг чиглэлээр хамтран ажиллах арга замыг хэлэлцэх ажээ. Түүнчлэн бүс нутгийн бусад асуудлаас гадна хар тамхины хууль бус худалдаа, цахим луйвар, хүний ​​наймаа зэрэг хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, хоёр улс үүнийг шийдвэрлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах юм.

Түүнчлэн Дээд хэмжээний уулзалтын үеэр ТХУ-ын Ерөнхий сайд Петонтан Чинават АСЕАН, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Австрали, Энэтхэг, АНУ, Канад болон НҮБ-ын төлөөлөлтэй хийх уулзалтад оролцоно.

Эх сурвалж: Bangkok Post