images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЦАХИМ ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭРЭЭ ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН УЛСЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-10-04

99

Цахим төлбөр тооцооны “VISA” компани хэрэглэгчийнхээ төлбөр төлөлт, ашиглалттай холбогдуулан “Хэрэглэгчдийн төлбөр төлөлт”-ийн талаарх холбогдох судалгааг хийснээ танилцуулав. Судалгаагаар Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улсаас Тайландын Хаант Улс цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглалтаараа бүс нутгийн бусад улсаас илүү буюу нийт хэрэглэгчдийн 97 хувь нь цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж байгааг онцлов. Түүнчлэн Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн 10 улсын 9 нь цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглан долоо хоногт дунджаар хамгийн багадаа нэг удаа худалдан авалт хийдэг бөгөөд “VISA Thailand” компанийн бүсийн менежер Пуннамас Вичиткулвонгса-гийн мэдэгдсэнээр цахим төлбөр тооцооны хэрэгсэл нь Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсонтой холбогдуулан иргэд бэлэн мөнгө биедээ авч явах нь эрс буурсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн тус бүс нутагт данс хоорондын гүйлгээ буюу “Real-time payment” ашиглан гүйлгээ хийх явдал эрс нэмэгдэж байгаа ба бүс нутгийн иргэдийн 47 хувь нь энэхүү данс хоорондын гүйлгээг ашигладаг байна.

Эх сурвалж: Nation Thailand