images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЯТАД ЭКСПОРТЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-10-02

120

Тайландын Хаант Улсын Худалдааны сайд Пичай Нариптапан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Хань Жичян-ыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Худалдааны сайд Пичай Нариптапан тус улс Бээжинтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар хятадын зах зээлд илүү олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортлох зорилт тавьж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Тайландын Хаант Улсад экспортолж буй хятадын бараа, бүтээгдэхүүний 80 орчим хувийг тайландын аж үйлдвэрт нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүн эзэлдгийг онцлоод, тус улсын эдийн засгийн өсөлтөд оруулж буй хятад жуулчдын хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Хань Жичян хоёр улс уламжлалт найрсаг харилцаатайг онцлоод, цахим худалдааны платформыг ашиглан хоёр улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Nation Thailand